• Увс Нуур
  • 86
  • Архангай Алтан Дорнодын Дайчид
  • 118
  • 01-07
  • дууссан
  • Эрдэнэт Икон
  • 119
  • Дундговь
  • 115
  • 01-08
  • дууссан
  • Сүхбаатар Альянс Тех
  • 124
  • Хэнтий Эбэг Хасумегаватт
  • 109
  • 01-08
  • дууссан
  • Эрдэнэт Икон
  • 104
  • Өвөрхангай Хас Хэлхээ
  • 99
  • 01-14
  • дууссан
  • Өвөрхангай Хас Хэлхээ
  • 88
  • Эрдэнэт Икон
  • 92
  • 01-15
  • дууссан

О.Цэлмэг трибл-дабль хийж, багаа ялалтад хүргэв

2016-12-21 14:31

О.Цэлмэг трибл-дабль хийж, багаа ялалтад хүргэв

Баруун бүсийн Баянхонгор аймгийн “Баянхонгор Мазаалай” Хөвсгөл аймгийн “Хөвсгөл Нэг Үе”-тэй учраа таарав. Тоглолтын нэгдүгээр үед Хөвсгөл аймгаас Цэлмэг, Лхагвасүрэн нар сайн тоглож, улмаар тэд 10 оноогоор тэргүүлж эхэллээ. Гэвч хоёрдугаар үед Баянхонгорын Мөнхбаярын Даваадорж гэх залуу зогсоох тоглогч Хөвсгөлд байсангүй. Тэрбээр зөвхөн энэ үед ганцаараа 21 оноо авч гайхалтай тоглолт үзүүлэв. Ийнхүү онооны зөрүүг арилгаж Баянхонгорын давамгайлалтай эхний хагас өндөрөлсөн юм. Гуравдугаар үед Хөвсгөл аймгийн залуус багаараа жигд тоглосон бол Баянхонгорын хамгаалалт сул байлаа. Улмаар шийдвэрлэх үед Хөвсгөл аймгийн баг тоглолтын хэмнэлээ алдалгүй явсаар өрсөлдөгчөө 104:94-өөр буулган авлаа. Тэд ийнхүү улирлын тав дахь хожлоо байгуулж, плей-оффын байраа баталгаажуулсан юм. Тус тоглолтод Оюуныолдын Цэлмэг 16 оноо, 14 оновчтой дамжуулалт, 10 самбар авч трибль-дабль гүйцэтгэн багаа ялалтад хөтлөв. Мөн Тайванхүү 17, Г.Чинбат 13 оноо, 17 самбар авчээ. Баянхонгор аймгаас М.Даваадорж 21 оноо, Э.Ариунболд 18, Мөнхбат 16 оноо авав. Хөвсгөл багаараа 41 хувьтай довтолсон бол Баянхонгор ердөө 31 хувьтай довтолгооноо гүйцэтгэсэн аж.