• Увс Нуур
  • 86
  • Архангай Алтан Дорнодын Дайчид
  • 118
  • 01-07
  • дууссан
  • Эрдэнэт Икон
  • 119
  • Дундговь
  • 115
  • 01-08
  • дууссан
  • Сүхбаатар Альянс Тех
  • 124
  • Хэнтий Эбэг Хасумегаватт
  • 109
  • 01-08
  • дууссан
  • Эрдэнэт Икон
  • 104
  • Өвөрхангай Хас Хэлхээ
  • 99
  • 01-14
  • дууссан
  • Өвөрхангай Хас Хэлхээ
  • 88
  • Эрдэнэт Икон
  • 92
  • 01-15
  • дууссан

"Увс Нуур" плей-оффт шалгарах боломжоо хадгалан үлдлээ

2017-01-05 10:33

"Увс Нуур" плей-оффт шалгарах боломжоо хадгалан үлдлээ

Энэ өдрийн хоёр тоглолтод Баянхонгор аймгийн “Баянхонгор Мазаалай” Увс аймгийн “Увс Нуур” багтай хүч үзлээ. “Увс Нуур” плей-оффт орохын төлөө хожигдох эрхгүй тоглолт хийж байгаа. Баянхонгор плей-оффт шалгарахын тулд мөн хожигдох эрхгүй. Тиймээс тоглолт эхнээсээ тун өрсөлдөөнтэй болно хэмээн хөгжөөн дэмжигчид таамаглаж байлаа. Тоглолтын өмнө “Баянхонгор Мазаалай” легионер тоглогч Терренсе Жойнерийг багтаа нэгтгэсэн байв. Тоглолтын эхнээс “Увс Нуур” багийн залуус довтолгоогоо нямбай гүйцэтгэн онооны давамгайлал авсан юм. Улмаар тэд дөрөвдүгээр үе хүртэл тэргүүллээ. Шийдвэрлэх үеийн эхнээс хожигдох эрхгүй Баянхонгор аймгийн залуус сэргэлт авсан бөгөөд Баасандорж хэрэгтэй үед довтолгоонуудаа оновчтой болгосоор байсан юм. Гэхдээ дөрөвдүгээр үеийн төгсгөлийг Увс Нуур баг маш сайн хийж, өрсөлдөгчөө 85:73-аар буулган авч, улирлын дөрөв дэх хожлоо байгуулав. Тус тоглолтод Билгүүн 14 оноо, Т.Мэндбаяр 13 оноо, 15 самбар, 7 оновчтой дамжуулалт, Баяртулга 12 оноо, 10 самбар авчээ. Баянхонгороос Баасандорж 27, Терренсе Жойнер 19 оноо авчээ. “Увс Нуур” улирлын сүүлчийн тоглолтоо Архангай аймагтай хийж хожвол плей-оффт шалгарах боломжтой. Тэдний плей-оффт шалгарах эсэх нь Баянхонгор Ховд хоёрын тоглолтоос шалтгаална. Баянхонгор хожигдвол “Увс Нуур” хасагдах шатанд үлдэнэ. Баянхонгор хожвол “Увс Нуур” мултрах юм.