• Увс Нуур
  • 86
  • Архангай Алтан Дорнодын Дайчид
  • 118
  • 01-07
  • дууссан
  • Эрдэнэт Икон
  • 119
  • Дундговь
  • 115
  • 01-08
  • дууссан
  • Сүхбаатар Альянс Тех
  • 124
  • Хэнтий Эбэг Хасумегаватт
  • 109
  • 01-08
  • дууссан
  • Эрдэнэт Икон
  • 104
  • Өвөрхангай Хас Хэлхээ
  • 99
  • 01-14
  • дууссан
  • Өвөрхангай Хас Хэлхээ
  • 88
  • Эрдэнэт Икон
  • 92
  • 01-15
  • дууссан

Архангайчууд улирлын долоо дахь хожлоо авав

2017-01-05 10:37

Архангайчууд улирлын долоо дахь хожлоо авав

МҮСБХ-ны 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний улирлын тоглолтууд өндөрлөх шатандаа орлоо. Багуудад ганц тоглолт л үлдээд байна.

Баруун бүсийг тэргүүлж буй Архангай аймгийн “Архангай Алтан Дорнодын Дайчид” бүсийнхээ сүүл мушгиж яваа Завхан аймгийн багтай учраа таарав. Дайчид саяхан Маркус Хэммондсыг эгнээндээ нэгтгэсэн. Ийнхүү Архангай цаасан дээр бүрэн утгаараа хүчирхэг багийг бүрдүүллээ. Тэд хэрхэн ойлголцож тоглох бол гэдэг нь сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байлаа. Сулхан бүрэлдэхүүнтэй Завхан аймгийн баг тэдэнд хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Тоглолтын эхнээс архангайчууд илт илүүрхсээр өрсөлдөгчөө 159:139-ээр буулган авч, улирлын 7 дахь хожлоо байгуулав. Тус тоглолтод Э.Дорж-Арилд 27 оноо авсан бол Роберт Тюрнер 22 оноо, 9 самбар, 6 оновчтой дамжуулалт өгчээ. Мөн О.Энхбаатар 18 оноо, 15 самбар авлаа. Харин Завхан аймгийн багийн тоглолт болохгүй байсан ч нэг тоглогч үнэхээр онцгой байлаа. Тэр бол Энхцогтын Дөлгөөн юм. Тэрбээр 46 оноо авчээ. Ч.Хүрэлбаатар 26 оноо, 8 оновчтой дамжуулалт, А.Гансүх 25 оноо, Отгонтөгс 19 оноо авсан байна.